Шууд Chart

“Хааны эрэлд” олон улсын сургуулилалт 18 орны 1100 гаруй цэргийн алба хаагч оролцож байна

2026-06-22 09:19:49

“Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтийн ажиллагаа Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон.

Энэ жилийн сургуулийн үйл ажиллагаанд дэлхийн 18 орны 1100 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд команд штабын, хээрийн сургуулийн болон мэргэжлийн сургалтын гэсэн үндсэн чиглэлээр зохион байгуулагдаж байна. Мөн орчин үеийн аюулгүй байдлын орчинтой уялдуулан нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээтэй холбоотой сургалт, дадлагыг тусгасан байна.

“Хааны эрэлд” олон улсын сургууль нь 2006 оноос эхлэн Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа

“Хааны эрэлд” олон улсын сургуулилалт нь энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр дэлхийд нэр хүндтэй сургуулиудын нэг болоод байна.


“Хааны эрэлд” олон улсын сургуулилалт 18 орны 1100 гаруй цэргийн алба хаагч оролцож байна  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй