Шууд Chart

Э.Батшугар: Эмч нарыг тайлангаас чөлөөлж, цахимжилтыг эрчимжүүлж байна

2026-06-23 10:58:06

Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” санаачилгын хүрээнд өрхийн эмч нарыг олон төрлийн тайлан, бичиг цаасны ажлаас үе шаттайгаар чөлөөлж, иргэддээ үзүүлэх тусламж үйлчилгээндээ илүү төвлөрөх боломжийг бүрдүүлж байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Тэгш дүүрэн итгэл” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонсож ажлын хэрэгжилттэй танилцлаа.

Мөн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх бодит арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүн амын тоонд суурилсан норматив санхүүжилтийг 30 хувиар нэмэгдүүлсэн.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн өвчлөл, нас баралтыг бууруулах зорилтын хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулсан үр дүнгээс хамаарч өрхийн эмнэлгүүдэд 110 хүртэлх хувийн гүйцэтгэлийн санхүүжилт олгох нөхцөлийг бүрдүүлээд байна.


Э.Батшугар: Эмч нарыг тайлангаас чөлөөлж, цахимжилтыг эрчимжүүлж байна  
Үзсэн: 92 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй