Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техник спортын 26 дах удаагийн “Улсын аварга” шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.
Гал унтраах техникийн олон төрөлт спорт нь Онцгой байдлын албаны мэргэжлийн спорт бөгөөд албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорьдог онцлогтой.
Энэ удаагийн тэмцээнд баг тамирчид довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

| Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ | ||
| Үзсэн: 87 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.