Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэл, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын мэдээлэл, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, бүртгэлийн үед шаардагдах баримт бичгийг бүрдүүлэхэд иргэдийн зарцуулдаг хугацаа, зардлыг бууруулах асуудлаар Төрийн албаны зөвлөл, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамны төлөөллүүд хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр Төрийн албаны зөвлөлөөс өмнө нь Эрүүл мэндийн сайдад төрийн алба эрхлэхэд нөлөөлөх сэтгэцийн өвчин, эмгэгийн жагсаалтыг гаргах, шалгалтад бүртгүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн жинхэнэ албан хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх асуудлыг уламжилсан талаар мэдээлэл өглөө.

| Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.