Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ. 3х3-ын цувралын эхний тэмцээн болох “Sukhbaatar Challenger”-д Серби, Япон, Монгол, Испани, Тайвань, АНУ, Хорват, Литва, Шинэ Зеланд, Солонгос, Непал гэсэн 11 орны 16 баг өрсөлдөж байна.

Манай улсаас нутгийнхаа талбайд “Улаанбаатар Энержи”, “Сансар”, “Хархорум”, “Тэрэлж” гэсэн дөрвөн баг оролцсоноос хоёр нь хасагдах шатанд үлдлээ. Эхний гурван байрт шалгарсан баг “Lausanne masters”-т оролцох эрх халаасална.
Тэмцээний эхний таван байрт шалгарсан багийг мөнгөн шагналаар шагнах бөгөөд түрүүлсэн нь 20 мянган ам.доллар гардана. Харин мөнгөн медалийг 15000, хүрлийг 10000, дөрөв болон тавдугаар байр эзэлсэн баг 6000-8000 ам.долларын эзэн болно.
- “А” хэсгээс Сербийн “Лиман”, Монголын “Сансар”
- “В” хэсгээс АНУ-ын “Лос Анжелес”, Тайванийн “Тайпэй”
- “С” хэсгээс Хорватын “Сибона”, Монголын “Улаанбаатар Энержи”
- “D” хэсгээс Литвийн “Каунас”, Испанийн “Фуэнжирола” баг шалгарчээ.

| 3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.