Шууд Chart

Иран: Ормузын хоолой 60 хоногийн хугацаанд олон улсын усан тээвэрт нээлттэй байна

2026-06-25 12:08:18

Женев дэх НҮБ-ын дэргэд суугаа Ираны Байнгын төлөөлөгч Али Бахрейни зургаадугаар сарын 23-нд Ормузын хоолойг олон улсын худалдааны хөлөг онгоцны хөдөлгөөнд 60 хоногийн хугацаанд нээлттэй байлгахаар тохиролцсон талаар мэдэгдлээ.

Тэрбээр Женев дэх НҮБ-ын Сурвалжлагчдын холбооны төлөөлөгчдийн асуултад хариулахдаа, энэ хугацаанд Ормузын хоолойгоор олон улсын усан тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр болсон бөгөөд цаашдын зохицуулалт нь Иран, АНУ-ын хэлэлцээний үр дүнгээс шалтгаална гэжээ.

Мөн Иран, АНУ аливаа маргаантай асуудлыг шуурхай зохицуулах зорилгоор харилцаа холбооны тусгай механизм байгуулахаар тохиролцсон байна.

Өнгөрсөн долоо хоногт хоёр тал харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд уг баримт бичгийг хэрэгжүүлэх асуудлаарх эхний шатны техникийн хэлэлцээ зургаадугаар сарын 22-нд Швейцарийн Бюргенсток хотод болсон юм.

Ормузын хоолой нь дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн тээврийн хамгийн чухал гарцуудын нэг бөгөөд сүүлийн саруудад бүс нутгийн хурцадмал байдлын улмаас олон улсын анхаарлын төвд байгаа билээ.


Иран: Ормузын хоолой 60 хоногийн хугацаанд олон улсын усан тээвэрт нээлттэй байна  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй