ОХУ-ын Эрүүл мэндийн яамны орлогч сайд Евгения Григорьевна Котова тэргүүтэй төлөөлөгчид Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зочилж, хоёр улсын эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Айлчлалын үеэр ЭХЭМҮТ-ийн удирдлагууд төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, ЭХЭМҮТ-ийн бүтэц, үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн чиглэлийн талаар танилцуулга хийв.

Уулзалтын үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Отгонбаатар ургийн мэс засал, хүүхдийн мэдрэлийн мэс заслын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, эмч, мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр эдгээр чиглэлд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм.
Мөн төлөөлөгчид ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж, эх барих, нярайн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, эмчилгээний менежменттэй танилцан, харилцан туршлага, санал солилцов.
Энэхүү уулзалт нь Монгол, ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах шинэ боломжийг хэлэлцсэн ач холбогдолтой айлчлал боллоо.
| ОХУ-ын Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид ЭХЭМҮТ-д зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.