Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 6 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт, “Улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийх” удирдамжийн дагуу Зам тээврийн яаманд тус тус ажиллаж байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн яаманд холбогдох “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм”-д авлигын эрсдэл үүсэж болзошгүй эсэхийг хянаж хариу хүргүүлж, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах чиглэлээр зөвлөмж гаргалаа.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 15 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 1879 албан тушаалтныг хамрууллаа.
| Авлигын эсрэг сургалтад 1879 албан тушаалтныг хамруулжээ | ||
| Үзсэн: 95 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.