Шууд Chart

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

2026-06-26 13:11:41

Сүүлийн өдрүүдэд Япон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байна.

Түүнчлэн зуны улирал эхэлж буйтай холбогдуулан тайфү, аадар бороо, үер, хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг Японы эрх бүхий байгууллагууд анхааруулж байна.

Иймд Япон Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангаж, цаг агаар болон газар хөдлөлтийн талаарх албан ёсны сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч дараах зөвлөмжтэй танилцахыг хүсье.

- Гар утасны J-Alert, Yahoo!防災速報, NERV防災, цаг агаарын сэрэмжлүүлгийн мэдэгдлийг идэвхжүүлэх;

- Оршин суугаа газрынхаа хамгийн ойрын түр хоргодох байр, нүүлгэн шилжүүлэх маршрутыг урьдчилан мэдэж авах;

- Ус, хүнс, гар чийдэн, цэнэглэгч, эмийн хэрэгсэл зэрэг 3 хүртэл хоногийн яаралтай хэрэглээний нөөцийг бэлтгэх;

- Газар хөдлөлтийн дараах хүчтэй давтан чичирхийлэл үргэлжлэх боломжтой тул эвдэрсэн барилга байгууламжид ойртохгүй байх;

- Тайфү, аадар борооны үеэр гол мөрөн, эрэг орчим, уулын хажуу, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй бүсэд зорчихгүй байх;

- Орон нутгийн захиргаа болон Японы эрх бүхий байгууллагаас өгч буй заавар, нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг тухай бүр дагаж мөрдөх.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд  
Үзсэн: 71 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй