Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг иргэдэд илүү ойртуулах зорилготой “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээ 6 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна.
Тус өдөрлөгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Үндэсний Зуслангуудын Холбоо / The National Camping Association108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, Монголын Хүүхдийн Зөвлөл - Mongolian Children's Council зэрэг харьяа агентлаг байгууллагууд оролцож байна.
Өдөрлөгийн үеэр иргэд
Төрөөс хэрэгжүүлж буй шинэ бодлого, хууль, хөтөлбөрийн талаар мэдээлэл авах;
Хүүхэд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн үйлчилгээний талаар зөвлөгөө авах;
Зарим төрийн үйлчилгээг газар дээр нь шуурхай авах;
Санал хүсэлт, өргөдөл, гомдлоо холбогдох байгууллагад шууд гаргах боломжтой юм.
Өдөрлөгийн үеэр иргэд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын ахлах мэргэжилтнүүдээс хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрх, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах үйлчилгээ, хөтөлбөрүүдтэй танилцаж, санал хүсэлтээ шууд хүргэх боломж бүрдэж байна.
| Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.