Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, КОЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Налайх дүүргийн хаагдсан уурхайн орчмыг тогтвортой хөгжлийн орчныг бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн инновацийн орчныг бий болгох нь" төслийн явцтай БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр танилцлаа.
Төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн судалгааны ажил гүйцэтгэсэн тус газарт 2018 онд хөрсний нуралт үүсэж байсан бөгөөд иргэдийн нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байсан юм.

Улмаар нийт 10 га газарт нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн ч төмөр замын трассын улмаас 7 га болгон багасгасан байна.
Судалгааны явцад хөрсний нуралт, газрын гүний эвдрэл ихээр байгаа нь тогтоогдсон бөгөөд ирэх 09 дүгээр сараас хөрсний суулт, хотойлт болон бохирдсон хөрс, газрын гүний нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн, төслийн хэрэгжилт ямар нэг саадгүй хэвийн үргэлжилж байгааг “KOICA” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгч Жу Хэйн Нан өглөө.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирын зүгээс гүний уурхайн жишиг болохуйц нөхөн сэргээлт хийх энэхүү төсөл нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд олон талт ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглэж, төслийн хүрээнд байгуулах мод үржүүлэг болон ухаалаг хүлэмжийг жилийн дөрвөн улиралд ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой байдлаар төлөвлөх нь зүйтэй гэдгийг онцоллоо.
Уулзалтаар ажлын даалгавар, төлөвлөгөөнд талуудын саналыг харилцан тусгахаар тохиролцов.
Ташрамд дурдахад, тус төслийн хүрээнд
- Уурхайн улмаас эвдэрсэн, бохирдсон талбайг нөхөн сэргээж, иргэдийн аюулгүй байдлыг хангах;
- Хүлэмжийн үржүүлгийн газар, ухаалаг ферм бүхий агро-ойн аж ахуйн цогцолбор байгуулах;
- Иргэдийн амралт, чөлөөт цаг, аялал жуулчлалын боломжийг нэмэгдүүлэх хотын ногоон байгууламж бий болгох;
- Уурхайн нөхөн сэргээлт, агро-ойн аж ахуй, ухаалаг ферм, ногоон бизнесийн чиглэлээр өрийн албан хаагч, мэргэжилтэн, орон нутгийн иргэдийн чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөжээ
| Налайх дүүргийн хаагдсан уурхайн газрыг нөхөн сэргээх төсөл хэвийн үргэлжилж байна | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.