Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан шатны төвийн нээлт боллоо. Ийнхүү хангайн бүсийн хэмжээнд дулааны улиралд арьс, ширэн түүхий эдийг малчид, аж ахуйн нэгжүүдээс хүлээн авч, үйлдвэрлэгчдэд шууд хүргэж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдэж байна.
Түүхий эд бэлтгэлийн төвийн нээлтийн үеэр Архангай аймагт түүхий эд бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 9 аж ахуйн нэгжтэй “Хөдөө ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, арьс шир үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулав.
Дулааны улиралд буюу 6-8 дугаар сард арьс, шир бэлтгэн нийлүүлэх хүндрэлтэй байдаг учир жилд хэдэн арван. сая арьс, нэхий үнэгүйдэн, хаягдал болсоор иржээ. Тиймээс зүүн бүсэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, хойд бүсэд Хөвсгөл, хангайн бүсэд Архангай аймгийн төвд түүхий эд бэлтгэлийн төвүүдийг байгуулаад байна.
Архангай аймгийн түүхий эд бэлтгэлийн төвийн хувьд хонины нэхий голчлон нэмэлтээр үхрийн арьс ширийг анхан шатны боловсруулалт хийн бэлтгэн нийлүүлэх юм.
| Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.