Шууд Chart

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

2026-07-01 10:39:12

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын гол бүсүүдийг холбох 32 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

 

Энэ амралтын өдрүүдэд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хатгал–Жанхай–Тойлогт чиглэлийн 32 км авто зам, түүнтэй холбох 2 км зам болон Хатгал–Хүзүүвчийн шил–Ашихай чиглэлийн 5.5 км авто замын ажилтай танилцан ажиллалаа.

Эдгээр зам ашиглалтад орсноор жуулчид дөрвөн улиралд Хөвсгөлийн аялал жуулчлалын бүсүүдэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэхээс гадна тусгай хамгаалалттай газар нутагт олон салаа зам гаргах, хяналтгүй зорчих явдал багасаж, хөрс, ургамлын доройтол буурч, байгалийн унаган төрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Жанхайн даваа–Тойлогт чиглэлийн замыг Үндэсний их баяр наадмаас өмнө, Жанхай–Хатгал чиглэлийн зам наймдугаар сард ашиглалтад орно.


Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна   
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй