Шууд Chart

Паралимпд оролцох тамирчдыг үдлээ

2014-10-13 09:19:24

“Инчён-2014” паралимпийн Азийн зуны спортын наадам БНСУ-ын Инчён хотод ирэх 18-24-ний өдрүүдэд болно. Тус наадамд Монгол Улсаас спортын есөн төрлөөр 61 тамирчин, 15 дасгалжуулагч, багийн штабын ажилтан дөрөв, эмч хоёр, хэвлэлийн мэдээллийн дөрвөн ажилтан болон ширээний теннисний олон улсын хоёр шүүгч нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ өчигдөр Спортын төв ордны гадна боллоо.

"Инчён-2014" паралимпийн Азийн зуны спортын наадамд 42 орны 4500 тамирчин спортын 23 төрлөөр өрсөлдөх бөгөөд “Рио-2016” паралимпийн наадмын эрх олгох аж. Энэхүү наадамд манай улсаас жүдо бөх, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, суугаа волейбол, пауерлимфтинг болон хонхот бөмбөг, ширээний теннис, усанд сэлэлт зэрэг есөн төрлөөр оролцох юм байна.

Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Азийн паралимпийн наадамд оролцох баг тамирчдад зардал дэмжлэг үзүүлэн 140.0 сая төгрөгийг шийдвэрлэн өгч, Засгийн газрын хүндэт зочноор Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, багийн ахлагчаар МПХ-ны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Монгол Улсын багийн тугчаар хөнгөн атлетикийн тамирчин, ЭМШУИС-ийн оюутан Ц.Баттулга сонгогдсон юм.

Манай баг тамирчид маргааш БНСУ-ыг зорих юм. Ирэх 19-нд наадмын эхний төрлүүд явагдана.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Паралимпд оролцох тамирчдыг үдлээ  
Үзсэн: 1844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-10-13 09:46
amjilt

Бидэнтэй нэгдээрэй