Монгол Улсын Засгийн газар,БНФУ-ын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл”-өөр IV ээлжээр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах 32 болон 42 метр урттай автомеханик шатны 4 ширхэг автомашин, үйлдвэрийн барилга байгууламжийн гал түймрийг унтраах буюу хөөсөөр гал түймэр унтраах 2 ширхэг автомашиныг орон нутагт хуваарилан олголоо.

Дээрх тусгай зориулалтын автомашинуудыг Орхон, Хөвсгөл, Завхан, Увс, Дорнод, Дорноговь аймгуудын Онцгой байдлын газруудад хуваарилсан бөгөөд өнөөдрөөс эхлэн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Ингэснээр аймаг, орон нутгийн хэмжээнд өндөр барилга, байгууламжид гарсан гал түймэр болон үйлдвэрийн барилга байгууламж, газрын тосны бүтээгдэхүүнд гарсан гал түймрийг унтраах бэлтгэл, бэлэн байдал хангагдаж байна.
| Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ | ||
| Үзсэн: 86 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.