![](/uploads/201410/news/thumb/2dd6b671cdc2800587f94171263c6fc4_x3.jpg)
Казахстаны Астанад болж буй олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээний медальтнууд тодорлоо. Тэмцээний эхний өдрүүдэд манай баг тамирчдаас Г.Отгонцэцэг, Д.Амартүвшин нар финалдаад байсан. Эмэгтэйчүүдийн 48кг-д барилдсан Г.Отгонцэцэг финалын барилдаанд Бразилийн жүдоч Наталья Бригидаг цэвэр ялж түрүүллээ. Манай бөх эхний тойрогтоо гоц мөргөж улмаар БНХАУ, Бразил, Италийн бөхчүүдийг дараалан ялж финалд үлдсэн юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д финалдсан Д.Амартүвшин Японы бөхөд цэвэр ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Японы Хиронори Ишикава манай бөхийг хуацааны төгсгөлд цэвэр ялсан юм.
Мөн 60 кг-д зодоглосон Г.Хэрлэн Японы бөх Ишикава Хиронориг юүко үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртлээ. Ийнхүү эхний өдөр алт, мөнгө, хүрэл медаль хүртснээр дэлхийн 36 орноос манай улс хоёрдугаарт бичигдэж байна.
Астанагийн Гранприйн эхний өдөр монголчууд гурван медаль хүртлээ | ||
Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.