Шууд Chart

Сонсголын бэрхшээлтэй жолооч нарт тулгарч буй асуудлаар гурван талт уулзалт хийлээ

2026-07-09 12:22:27

Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооноос Засгийн газар болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шаардлага ирүүлсний дагуу холбогдох байгууллагууд сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзсан. Тэрээр яам дангаар шийдвэрлэх боломжгүй асуудлуудыг бусад яам, холбогдох төрийн байгууллагуудад уламжилж, хамтарсан уулзалтууд зохион байгуулах замаар шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар болон сонсголгүй иргэдийн төлөөлөл оролцсон гурван талт уулзалт боллоо.

Уулзалтаар сонсголын бэрхшээлтэй жолооч хөдөлгөөнд оролцоход тулгардаг хүндрэл, “сонсголын бэрхшээлтэй” гэсэн тэмдэглэгээ ашиглах, мөн дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцох эрхийг хангах асуудлаар санал солилцжээ.

Оролцогч талууд холбогдох журамд өөрчлөлт оруулах боломжийг судлах, сонсголын бэрхшээлтэй жолооч нарын судалгааг гаргах, цаашид уг асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.


Сонсголын бэрхшээлтэй жолооч нарт тулгарч буй асуудлаар гурван талт уулзалт хийлээ  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй