Шууд Chart

Буудлагын ДАШТ-ээс гурван медаль ганзагалалаа

2014-10-13 11:37:49

Буудлагын оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын шигшээ баг нэг мөнгө, хоёр хүрэл медалийг хүртсэн юм.

Дэлхийн хэмжээний тэмцээнээс Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спортын хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү хос хүрэл медалийг хүртсэн юм. Хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалд нийт 30 буудагч буудсанаас БНСУ-ын Пак Даехун түрүүлж, Чехийн Дубов Жиндвич мөнгө, ОУХМ Э.Даваахүү хүрэл медаль хүртлээ.

Э.Даваахүү  шигшээ буудлагад 6-р байраар шалгарч 176.1 оноогоор медалийн тавцанд зогслоо. Багийн дүнгээр Польшийн баг тэргүүллээ. Мөн эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Буудлагын ДАШТ-ээс гурван медаль ганзагалалаа  
Үзсэн: 1656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй