Өнөөдөр орсон борооны улмаас нийслэлийн зарим байршлуудад ус тогтсон 29 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.
Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Геодизи усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын нийт 117 ажилтан, албан хаагч, 31 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллан, 11 байршлын усыг соруулж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Бусад дуудлагад дүүрэг, хороо, СӨХ-ийн холбогдох албан тушаалтанд мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн.
Ойрын өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо орохыг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.
Иймд наадамчин олныг хол ойрын замд баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй байдлыг хангаж, болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

| Ус тогтсон дуудлага мэдээлэл 29 бүртгэгдлээ | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.