Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Наадмын талбайн 10 дугаар гарцад ажиллаж буй “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”-ний цэгт нярай, бага насны хүүхдээ хөхүүлэх, хуурайлах, асрах, амрах зориулалтын тав тухтай орчин, хүүхдийн асаргаанд шаардлагатай живх зэрэг хэрэглэгдэхүүнээр үнэ төлбөргүй үйлчилж байна.

Мөн хүүхдүүдэд зураг зурах, монгол ахуй, уламжлалт соёлтой танилцах танин мэдэхүйн болон хөгжөөнт үйл ажиллагааг зохион байгуулж, бага насны хүүхдэд аюулгүйн бугуйвч зүүлгэн, төөрсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчтай нь шуурхай холбон, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж байна.
2026 оны 7 дугаар сарын 11-ний өдөр
- Хүүхдийн аюулгүй байдлын зөвлөмжийг 355 эцэг эх, асран хамгаалагчид хүргэлээ.
- Төөрөхөөс урьдчилан сэргийлэх аюулгүйн бугуйвчийг 1,992 хүүхдэд зүүлгэлээ.
Цагдаагийн байгууллагатай хамтран төөрсөн 10 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчтай нь шуурхай эргэн нэгтгэж, шаардлагатай хариу үйлчилгээг үзүүллээ. Одоогоор хүүхэд бэртэж гэмтсэн, ноцтой эрсдэлд өртсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар баяр наадмын өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхдийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахыг уриалж байна.
| Төв цэнгэлдэх хүрээлэнд хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна | ||
| Үзсэн: 85 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.