Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн 2026 оны 07 дугаар сарын 10-19-ний өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүл, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.
Мөн Үндэсний их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид галын аюулгүй байдлын хууль тогтоомж, норм, нормативын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгч ажиллаж байна. Тус байршилд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтээс үүрэг гүйцэтгэж буй 15 алба хаагч иргэдийн галын аюулгүй байдлыг хангах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэн ажиллаж байна.

Түүнчлэн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Туул голын дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, 180 том хүн, 243 хүүхдэд усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэн ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын дуудлага мэдээлэлд шуурхай хариу арга хэмжээ авах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
| Туул голын дагуу хөдөлгөөнт эргүүлүүд 180 том хүн, 243 хүүхдэд усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж өгчээ | ||
| Үзсэн: 89 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.