МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ын харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль нар өнөөдөр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд санамж бичгийг баталснаар МҮОНРТ мэргэжлийн судалгааны байгууллагын дүн мониторингд үндэслэн зарим нийтлэл нэвтрүүлгээ бэлтгэх боломжтой болж байна. Хоёр байгууллага цаашид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны мэдээ, материал солилцох байдлаар байнгын хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.
Үндэсний хөгжлийн хүрээлэн нь мэргэжлийн түвшний шинжлэх ухаан, судалгааны байгууллага. Тус хүрээлэнгийн Нийгмийн хөгжлийн бодлогын секторын эрхлэгч Ж.Алтайбаатар "Бид тогтвортой хөгжлийн гол чиглэл болох нийгэм, хүрээлэн буй орчин, эдийн засгийн гурван үндсэн чиглэлд салбаруудын үйл явцыг судалж, дүн мэдээ гаргаж түүнийг шийдвэр гаргах түвшний байгууллагад хүргүүлж, танилцуулж ирсэн. Энэ бүх судалгаа, мониторингд үндэслээд өнөөдрөөс эхлэн МҮОНРТ зарим нийтлэл, нэвтрүүлгээ хийх боломжтой боллоо" гэж ярилаа. Гэрээ өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.
Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав | ||
Үзсэн: 1871 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.