УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж энэ талаараа дөнгөж сая мэдээлэл хийлээ. МАН-ын бүлэг хуралдаанаараа Засгийн газраас өргөн барьсан ирэх 2015 оны Төсвийн төслийг хэлэлцэж, уг төслийг эргүүлэн татаж авахыг шаардаж буйгаа мэдэгдлээ. Мөн Ерөнхий сайдыг эргүүлэн татсан хуулийн төслөө Засгийн газрын шинэ бүтцэд нийцүүлж дахин оруулж ирэхийг даалгажээ.
МАН-ын бүлгийн үзэж буйгаар өнөөдөр Засгийн газар бүтэц бүрэлдэхүүн, сайд нарын асуудлыг хэлэлцэхийн өмнө үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийн талаар хэлэлцэх хэрэгтэй аж.
Түүнчлэн Засгийн газрын өмнө нь гаргасан алдаатай бодлогын улмаас өнөөдөр эдийн засаг хүнд байдалд орсон, цаашлаад өнөөдөр өргөн барьсан төсөв, мөнгөниий бодлогоор явбал манай улсын эдийн засаг цаашдаа дахиад л хямарна гэлээ.
МАН-ын бүлгийн үзэж буйгаар эрх баригчид татвар нэмэгдүүлэх замаар эдийн засгийг хямралаас гаргана гэж дүгнэж байгаа нь алдаатай бодлогын тод жишээ бөгөөд эдлхийн аль ч улсад ийм жишиг байдаггүй аж. Өөрөөр хэлбэл ард түмнээс авах татварын хэмжээ болон өрийн хэмжээг нэмэгдүүлэхийг бүлэг эсэргүүцэж байна гэдгийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн юм.
Түүнчлэн Сангийн сайдын ирэх оны төсөвт ямар ч татвар нэмэхгүй гэж мэдээллэсэн хэдий ч өргөн барьсан хуулийн төсөлд нь үндсэндээ дөрвөн төрлийн татвар нэмэхээр тусгасан байгаа гэдгийг онцоллоо.
Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг 70 хувь байсныг 90 хувь хүргэх гэж байгаа нь эргээд ард түмний нуруунд үүрэх том ачаа болно гэлээ.
МАН: Засгийн газар 2015 оны төсвийн төслөө эргүүлэн татах хэрэгтэй | ||
Үзсэн: 1634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.