Иргэдийн нүдний эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын эмнэлгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Бүгд найрамдах Солонгос улсын туршлагатай нүдний эмч нарын багийг Монгол Улсад урьж ажиллуулах арга хэмжээг “Бат-Амгалан” сангаас зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд Бүгд найрамдах Солонгос улсаас 16 хүний бүрэлдэхүүнтэй нүдний эмч нар Улаанбаатар хотод ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй нүдний үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай иргэдэд харааны шил олгох бөгөөд нүдний эрүүл мэндийн талаарх зөвлөгөө мэдээлэл хүргэнэ.

Үзлэгийн үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн "Жанжин клуб"-т 2026 оны долдугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж, тус дүүргийн нийт 43 хороодоос сонгогдсон 1000 иргэнийг хамруулахаар төлөвлөж байна. Үзлэгийн үр дүнд харааны бэрхшээлийг эрт илрүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, шаардлагатай тусламж үйлчилгээнд үнэ төлбөргүй чиглүүлэх ач холбогдолтой юм
| БНСУ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй нүдний эмч нар Улаанбаатар хотод иржээ | ||
| Үзсэн: 155 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.