Шууд Chart

Баяр, амралтын өдрүүдэд алба хаагчид 77 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

2026-07-20 10:49:18

Баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 39, объектын гал түймрийн 38 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 98 иргэний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 1,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Голын усны ослоор 1, гал түймэрт өртөж 2, өндрөөс унаж 1 иргэн амиа алдсаныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

Баяр, амралтын өдрүүдийн нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 19.1 хувь, аврах ажиллагааны дуудлага 38 хувь, нийт дуудлага 28.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.   


Баяр, амралтын өдрүүдэд алба хаагчид 77 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй