Монгол Улсын жимс, хүнсний ногооны импортын гол урсгал болох БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хотын авто замын боомтоор дамжих нийлүүлэлт энэ оны эхний хагаст өссөн үзүүлэлттэй гарлаа.
БНХАУ-ын гаалийн байгууллагын мэдээллээр, 2026 оны эхний зургаан сарын хугацаанд Эрээн боомтоор нийт 102 мянган тонн жимс, хүнсний ногоо экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.73 хувиар өссөн байна. Экспортын нийт үнийн дүн 252.7 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар нэмэгджээ.
Эрээн хот нь Монгол, Хятадын хамгийн том хуурай замын боомт бөгөөд Монгол Улсын жимс, хүнсний ногооны импортын 80 орчим хувийг хангадаг байна. Байцаа, улаан лооль, ногоон чинжүү, тарвас зэрэг шинэхэн бүтээгдэхүүн ачсан хөргүүртэй ачааны автомашинууд гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийж, хоёр улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний "Ногоон гарц"-аар Монгол Улсад саадгүй нэвтэрч байгаа аж.
Мэдээлэлд дурдсанаар, боомтоор өдөрт гарсан шинэ хүнсний бүтээгдэхүүнүүд тухайн өдрийн орой гэхэд Улаанбаатар хотын худалдааны сүлжээ, захуудад хүрч, хэрэглэгчдийн гарт очиж байна.
Мөн 2026 оны дөрөвдүгээр сард Эрээн хотын чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулснаар шинэхэн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт, хил дамнасан логистикийг илүү шуурхай болгох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлжээ.
Түүнчлэн "Ногоон гарц" ашиглалтад орсноос хойш Эрээн боомтоор дамжин экспортолсон жимс, хүнсний ногооны худалдааны нийт хэмжээ ойролцоогоор 1.05 их наяд төгрөгтэй тэнцэж байна.
| Эрээн боомтоор дамжих жимс, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгджээ | ||
| Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.