![](/uploads/201410/news/thumb/120ffe23584c9bff61b7f13bed71464f_x3.jpg)
БНСАУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн сэргээшийн төв лабораторит өгсөн дээжийн дүнгээр сэргээш хэрэглэсэн хоёр бөх байгаа нь тогтоогдсон. Тэдгээр бөхийн нэрийг удтал нууцласны эцэст өнөөдөр Үндэсний бөхийн холбооноос олон нийтэд зарлалаа.
Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярыг тавын даваанд өвдөг шороодуулсан Архангай аймгийн харьяат Н.Адъяабат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав давсан Говь-Алтай аймгийн харьяат бөх Б.Суманчулуун нар сэргээш хэрэглэсэн байна.
Одоогоор бөхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэсэн болон, арга хэмжээ авсан талаар мэдээлэл алга.
Б.Суманчулуун, Н.Адъяабат нар сэргээш хэрэглэсэн болохыг МҮБХ-оос мэдэгдлээ | ||
Үзсэн: 1653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.