Баянхонгор аймгийн Гурванбулаг болон хил залгаа Баянбулаг сумдын нутагт тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхжиж, тарвага олноор хорогдсон шинж тэмдэг ажиглагдаж байна.
Иймд малчид, орон нутгийн иргэд, тус бүс нутагт аялж, амарч зугаалах болон дайран өнгөрөх бүх иргэдийг тарвага агнах, барих, өвчих, түүхий эд эрхтэнтэй нь хүрэлцэх, сэг зэмд ойртох зэрэг халдвар авах эрсдэлтэй зан үйлээс татгалзаж, хувийн хамгаалалтаа сайтар мөрдөн, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хэрэв тарвага олноор хорогдсон, эсвэл сэжигтэй үхсэн амьтан харсан тохиолдолд хүрэлцэхгүй байх, энэ тухайгаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлгийн байгууллага, зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдэгдэнэ үү.
Тарваган тахал нь хүнээс хүнд халдварлах боломжтой, богино хугацаанд хүндэрч болзошгүй аюултай халдварт өвчин тул иргэн бүр сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг чанд мөрдөөрэй.
| Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын голомт идэвхжиж, тарвага олноор хорогджээ | ||
| Үзсэн: 132 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.