Тарваган тахал нь хүний амь насанд аюултай халдварт өвчин бөгөөд дараах үндсэн замуудаар халдварладаг.
Шууд хавьтлын зам:-Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед болон өвчтэй хүнийг хамгаалах хэрэгсэлгүй асарч, халдвартай эд зүйлстэй хүрэлцэхэд халдвар авна.
Дам халдварын зам:-Халдвартай мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулснаар халдварлана.
Агаар дуслын зам:-Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс бусдад амьсгалын замаар халдвар дамжина.
Хоол хүнсний зам:-Өвчилсөн тарваганы түүхий эд, дутуу болгосон мах, махан бүтээгдэхүүн хэрэглэснээр халдвар авах эрсдэлтэй.
Тарвага агнахгүй, түүхий эд болон махтай нь харьцахгүй, өвчтэй болон сэжигтэй амьтан, хүнтэй хамгаалах хэрэгсэлгүй ойртохгүй байх нь тарваган тахлаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

| Тарваган тахал хэрхэн дамждаг вэ | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.