Монголын волейболын холбоо, Витафит групп ХХК хамтран “Намрын тэргүүн” нэртэй эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн маргааш "Буянт-Ухаа" спортын ордонд болох гэж байна. Тэмцээн энэ 31-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн намрын тэмцээн зөвхөн эрэгтэй долоон багийн дунд зохион байгуулагдахаар болжээ.
Одоогоор “Энагурэ”, “Монти”, “Эрчим” баг мэдүүлгээ ирүүлсэн байна. Мөн тэмцээнд “Хангарьд Харх”, “Алтайн барс” 1, 2-р баг, “ИНЕГ Буянт-Ухаа”, ОБЕГ-ын “Аврагч”, ДЦС-4 ТӨХК-ийн “Эрчим” болон “Хасу Мегастарс багууд оролцоно. Тэмцээний эхний тоглолт мягмар гараг буюу аравдугаар сарын 14-нд “Алтайн барс-2”-“Алтайн барс-1” багуудын хооронд болох аж. Тэмцээний хагас шигшээ энэ сарын 20-оос тодорч эхэлнэ.
Эрэгтэй волейболчдын "Намрын тэргүүн" тэмцээн болно | ||
Үзсэн: 1117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.