Шууд Chart

Пара тамирчдын Спортын ордон барих хөрөнгийг шийдвэрлэжээ

2014-10-13 17:11:01

Монголын паралимпийн холбоо санаачлан ССАЖЯ, Засгийн газрын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордон барих хөрөнгийг шийдвэрлэжээ.  Барилгын ажил одоогоор зураг төслийн шатандаа явж байна. Спортын ордонг ирэх 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ба  пара тамирчдын явах шат, барих бариулнаас эхлээд олон улсын стандартын дагуу зориулалтын тоноглол хэрэгсэлтэйгээр хийх юм. Мөн одоо байгаа паралимпийн спортын  13 төрлөөр үйл ажиллагаагаа явуулж буй холбоод болон, тэдгээрт тус тусын өрөө, бэлтгэл хийх заал танхимтай байхаар барилгын зургийг төлөвлөж байна.

Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо: "Спортын бэлтгэл хийх орчин нөхцөл гэдэг бол тамирчдын амжилт гаргах гол үндэс нь байдаг. Бэлтгэл сургуулилалт хийхэд тамирчдад тулгардаг гол бэрхшээлийн нэг бол танхимын асуудал юм. Тиймээс үүнийг бид шийдвэрлэхгүй байж болохгүй.  Барилгын ажлыг нийслэлийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр болсон. Харин доторх хэрэглэл, материалын тухайд Сочигийн олимпийн үеэр олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгчтэй уулзаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн юм. Бидний хүсэлтийг хүлээн авч, тусалж дэмжихээ илэрхийлээд байгаа" хэмээн мэдэгджээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Пара тамирчдын Спортын ордон барих хөрөнгийг шийдвэрлэжээ  
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй