Францад болох Евро-2016 тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө зарим хэсгийн тоглолтууд боллоо. D хэсэгийн тоглолтыг онцлохгүй байж болохгүй. Польшийн шигшээ баг талбай дээрээ дэлхийн аварга Германы шигшээ багийг хүлээн авч, 2:0-ээр буулгаж авлаа. Тэд ийнхүү түүхэндээ анх удаа Германыг хожоод байна.
Тоглолтын 51 дэх минутад Милик гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 88 дахь минутад Миля нэгийг нэмжээ. Польш энэ тойрогт хожсоноор зургаан оноотой болж, D хэсийг тэргүүлж эхэллээ.
Нөгөө талд Ирландын талбайд Гибралторын шигшээ зочилсон. Талбайн эзэд хоёрдугаар тойрогт "юу болов гэмээр" байж, өрсөлдөгчөө 7:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 6, 14, 18 Робби Кин гурван гоол оруулсан. Түүний дараа 46, 53 дахь минутад Макклейн хоёрыг нэмжээ.
Хамгийн сонирхолтой нь хоёр гоолыг дунд буюу 51 дэх минутад Перес өөрийнхөө хаалган нэгийг оруулсан юм. Ийнхүү Ирланд хоёр тойрогт хоёр хожиж, Польшийн ард бичигдэж эхэллээ.
Герман анх удаа Польшид хожигдов | ||
Үзсэн: 1404 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.