Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 57 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг хотын удирдлагууд мэдээллээ. Энэ зун иргэдийг халуун усаар аль болох таслахгүй байхыг зорьсон ч Улаанбаатар хотын газар доорх инженерийн шугам сүлжээний 60 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн тул зайлшгүй шаардлагатай засвар, шинэчлэлийн ажлыг хийж байгаа аж.
Автозамын бүтээн байгуулалтын хүрээнд 111 км шинэ зам барьж, 31 км авто замд арчлалт, засвар хийж байгаа бөгөөд эдгээрийг наймдугаар сарын 15-ны дотор бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Өвөлжилтийн бэлтгэлд зориулан 280 мянган тонн хагас кокс, 120 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Мөн энэ хүрээнд нийт 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд нөөцийн мах бэлтгэх ажлыг эхлүүлж, аж ахуйн нэгжүүдийн зээлийн асуудлыг судлуулахаар арилжааны банкуудад хүргүүлжээ.
Дулаан, цахилгаан эрчим хүчний хязгаарлалт гаргахгүй байх чиглэлээр Эрчим хүчний яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын III ээлжийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Наймдугаар сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлыг бүрэн дуусгах юм.
Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл нийслэлд автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгой улсын дугаарын зохицуулалтаар явуулахаар шийдвэрлэснийг мэдээллээ.
| COP17-тай холбоотойгоор автомашиныг тэгш, сондгой улсын дугаараар зорчуулна | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.