Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, тус газрын Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Навчаа нар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо.
Уулзалтын үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нийслэлийн хүн амын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүрсэн үр дүн, цаашдын бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Мөн дараах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар санал солилцлоо. Үүнд:
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эрүүл мэндийн салбар дахь хэрэгжилт, ажлын явц;
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэрэгжилтийн явц;
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн ажлын явц, үр дүн;
"Чөлөөлье" аяны хүрээнд цахим жор болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын бүртгэл, мэдээллийн системийг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд;
"Эрүүл ээжээс – Эрүүл гэр бүл" төслийн хүрээнд хэрэгжиж буй 90-70-90 зорилтын хэрэгжилтийн явц;
Эх, хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашдын зорилт;
Улаанбурхан өвчний цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр нийслэлийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ярилцав гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
| Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцжээ | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.