Бороо үерийн улмаас цахилгаанд цохиулах болон гал түймрийн эрсдэл нэмэгддэг.
Иймд гэр, орон сууц болон ажлын байрны цахилгааны аюулгүй байдлыг шалгаж, шаардлагатай бол цахилгааныг эх үүсвэрээс нь салгаарай.
Усанд автсан цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бүрэн хатсаны дараа мэргэжлийн хүний үзлэгээр шалгуулж байж ашиглах нь зүйтэй.
Мөн ил гарсан цахилгааны утас, унасан шон, кабельд ойртож, хүрэхгүй байх, цахилгаанд цохиулсан хүн байвал шууд хүрэлгүйгээр яаралтай тусламж дуудахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна.

| Бороотой өдрүүдэд цахилгааны аюулгүй байдлаа хангаарай | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.