Залуусын идэвхийг нийгэмд нэмэгдүүлэн идэвхжүүлэхэд чиглэж байгаа “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төсөл аравдугаар сарын 10-нд Соёлын төв өргөөнд албан ёсны нээлтээ хийсэн. Энэ арга хэмжээнд гуравдугаар шатанд шалгарсан шилдэг оролцогчид урлаг соёл нийгмийн зүтгэлтнүүд оролцож, залуу уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.
Наймдугаар сарын гуравнаас эхлэн Монгол орны ихэнх аймаг сумдаар аялан АНУ-ын Харвардын Их сургуулиас олон сонирхолтой нэвтрүүлэг, мэдээ, сурвалжлага бэлтгэсэн уран бүтээлчид өнөөдөр анхныхаа нэвтрүүлгийг толилуулах гэж байна. Төслийн оролцогч залуус энэ өдрөөс эхлэн цэнхэр дэлгэцээр та бидний танил болж, хамтдаа хөгжин, санал бодлоо солилцон санаачлагаа нэгтгэж, нэг шийдвэрт хамтдаа хүрэх урт хугацааны хөтөлбөр хүлээж байна. Тэд удирдлагын академийн манлайлагчийн тусгай хөтөлбөрт суралцаж, гаргасан шинэ санаачлагуудаа хамтран хэрэгжүүлэхээр мэргэжлийн зөвлөх багш нартайгаа хамтран ажилласаар байна. Эндээс НҮБ-ын Ассамблейд Монгол Улсаа төлөөлөх шилдэг оролцогч тодорч, уралдааны ялагч Харвардын их сургуульд суралцана. Харин Монгол орны аймаг сум баг бүрт нутгаасаа төсөлд шалгарсан оролцогчоо төслийн нэвтрүүлэгт хэрхэн оролцож байгаа бол хэмээн найз, нөхөд, аав, ээж, нутгийнхан нь чих тавин суугаа.
Аравдугаар сарын 10–нд нээлтээ хийсэн “Улс төрд шинэ манлайлагч” төслийн нэвтрүүлгүүд энэ сарын 13-аас орон даяар цэнхэр дэлгэцээр гарч, хэн ямар бүтээлч санаачлага гарган, хэрэгжүүлж байгааг харуулах сонирхолтой нэвтрүүлгүүд үзэгчдийн хүртээл болно. Шинэ үеийн оролцоог нэмэгдүүлж, улс төр, нийгмийн хөгжилд эерэг өөрчлөлт авчрах төсөл ирэх оны таван сар хүртэл үргэлжилнэ.
“Улс төрд шинэ малайлагч” төслийн эхний нэвтрүүлэг өнөөдөр гарна | ||
Үзсэн: 1763 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.