2026 оны 7 дугаар сарын 21-ний Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Боловсролын сайд Л.Энх-Амгалан албан ёсоор мэдээлэл хийхдээ "Их, дээд сургууль, коллежийн хичээл 2026 оны 9 дүгээр сарын 15-наас эхэлнэ." гэж мэдэгдсэн.
Тэгвэл Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дээд, мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга нар болон Боловсролын ерөнхий газрын дарга, дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн удиртгал хичээлүүд цахимаар явж, есдүгээр сарын 14-ны Даваа гарагаас эхлэн танхимын хичээлүүд хэвийн явуулж эхлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр санал нэгдсэн гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

| Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.