Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд 4 иргэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянтуул амралт Туул гол дагуу 3 иргэн голын салаанд боогдсон байсныг Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 12 алба хаагч аварчээ.
Аврагчид 2 завь, 2 автомашинтай дуудлагын дагуу шуурхай ажиллаж, 7 иргэний амь насыг авран хамгаалж аюулгүй газарт гарган заавар, зөвлөмж өгч ажиллалаа.
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин үерийн түвшинд хүрсэн тул иргэд та бүхэн аюулгүй байдлаа ханган гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

| Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа | ||
| Үзсэн: 137 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.