Шууд Chart

Хүний наймааны хохирогчдыг хамгаалах тухай гарын авлага гардууллаа

2013-08-02 10:27:41

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын захирал ноён Лилжерт Перийг энэ сарын 1-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Шилжих хөдөлгөөнийг удирдах Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх, иргэдийг өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн суурьшихад нь туслах болон хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалан дэмжих, чадавхийг бэхжүүлэх асуудлаар санал солилцов.

Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагаас дипломат болон консулын албаны хэрэглээнд зориулан гаргасан “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод хэрхэн туслах, хамгаалах тухай Гарын авлага”-ыг уулзалтын үеэр Консулын газрын удирдлагад гардууллаа.


Хүний наймааны хохирогчдыг хамгаалах тухай гарын авлага гардууллаа  
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй