Шууд Chart

МАН-ын бүлэг 2015 оны төсвийн төслийг буцаах шаардлага хүргүүллээ

2014-10-14 09:45:18

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол 2015 оны төсвийн төслийг буцаахыг шаардсан таван зүйл бүхий шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүллээ.

Уг шаардлагад "Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүд нь улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнээгүй, төсөв мөнгөний бодлого хоорондоо уялдаагүй, эдийн засгийн хямралаас гарах бодлого, арга хэмжээ тодорхойгүй, эдийн засгийн алдаатай бодлогын үр дагаврыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэн, тэднийг татварын дарамтад оруулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль, тогтоомжийг зөрчсөн гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байгааг онцолсон байна.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-ын бүлэг 2015 оны төсвийн төслийг буцаах шаардлага хүргүүллээ  
Үзсэн: 1565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй