Шууд Chart

Цэргийн ДАШТ-д манай эрэгтэй баг нэг, эмэгтэй баг хоёрдугаар байр эзэллээ

2014-10-14 10:06:59

Дэлхийн цэргийн спортын холбоо СИЗМ-ээс зохион байгуулсан "Цэргийн ДАШТ-2014" тэмцээнд манай чөлөөт бөхийн тамирчид амжилттай оролцоод ирсэн. Тус тэмцээнд эрэгтэй баг нэгдүгээр байр, эмэгтэй баг хоёрдугаар байр эзэлсэн юм. Тамирчдаас ОУХМ Г.Мандахнаран, Н.Лхамрагчаа, С.Цэрэнчимэд, О.Үйтүмэн нар алтан медаль хүртсэн бол, Д.Цогтбаатар, Ц.Бямбазаяа, Д.Орхон нар мөнгөн медаль, Б.Батмагнай хүрэл медаль хүртлээ.

СИЗМ-ээс зохион байгуулдаг ДАШТ-д манай баг тамирчид чөлөөт бөх, жудо, буудлага, боксын төрлөөр 1990-ээд оны дунд үеэс амжилттай оролцсоор иржээ. Цэргийн дэлхийн аваргуудыг эх орондоо ирэхэд Олон улсын Чингис хаан нисэх онгоцны буудалд Бүх цэргийн үлээвэр хөгжим цангинаж угтсан байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Цэргийн ДАШТ-д манай эрэгтэй баг нэг, эмэгтэй баг хоёрдугаар байр эзэллээ  
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй