Шууд Chart

Монгол анагаах ухааны судалгааны баг Архангай аймагт ажиллалаа

2026-08-07 14:03:17

АШУҮИС-ийн Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн судалгааны баг Архангай аймагт ажиллалаа.

Судалгааны баг АШУҮИС-ийн Шинжлэх технологийг дэмжих сангийн санхүүжилттэй “Диабетын хэв шинж 2 өвчний хувь хүнд чиглэсэн нэгдмэл эмчилгээний үр дүнг үнэлэх” болон “Жүрү-5 капсул хэлбэрийн уламжлалт эмийн технологийн туршилт, зүгшрүүлэлт” сэдэвт төслүүдийн судалгааны ажлыг эхлүүллээ.

Судалгааны баг Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд болон тус аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн цогцолборын захирал, АУ-ны доктор Б.Амгалан болон бусад холбогдох эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, төслийн танилцуулга, сургалтыг хийв.

АШУҮИС-ийн Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтнууд зохицуулах үйлчилгээтэй хүнс, цагаан идээний үйлдвэрлэл болон эмчилгээний идээ ундааны нэгдсэн заавар боловсруулах чиглэлээр орон нутгийн мэргэжилтнүүдтэй санал солилцож, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн багш нар Архангай аймаг дахь Монгол анагаах ухааны төв эмнэлэгт үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж, зөвлөгөө өглөө гэж АШУҮИС-иас мэдээллээ. 


Монгол анагаах ухааны судалгааны баг Архангай аймагт ажиллалаа  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй