Шууд Chart

АТГ: Авлигын эсрэг сургалтад 110 албан тушаалтныг хамруулав

2026-08-07 14:09:42

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 7 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн 2024-2026 оны зарцуулалт, эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилт олгож буй явц, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, эрх бүхий байгууллага албан тушаалтнаас баталсан тогтоол, шийдвэр, дүрэм, журамд дүн шинжилгээ хийж ажиллаж байна.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 3 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 110 албан тушаалтныг хамрууллаа гэж АТГ-аас мэдээллээ. 


АТГ: Авлигын эсрэг сургалтад 110 албан тушаалтныг хамруулав  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй