Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб 24 цагаар ажиллаж шуурхай арга хэмжээ авч буй.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон харьяа агентлаг АМГТГ, Монополын эсрэг газар, цагдаагийн байгууллагаас шатахууныг дамлан борлуулах асуудалд хяналт тавьж ажиллаж байна.
Шалгалтаар Сүхбаатар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шатахууныг мотоциклоор худалдан авч мотоциклийн банкнаас зориулалтын бус саванд юүлэн авч хүргэлтээр худалдан борлуулж байгаа гэх 2 зөрчлийг илрүүллээ.
Мэдээллийн дагуу нийт 65 литр шатахууныг хураан авч зөрчлийн хэрэг нээн хянан шийдвэрлэж байна.
Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын шийдвэрээр энэ сарын 4-15-ны өдрийг хүртэл Улаанбаатарт автомашины тэгш, сондгой дугаараар АИ-92 автобензинийг нэг удаа 50000 төгрөг хүртэл олгож байгаа юм.
Мөн задгай саванд автобензин худалдан борлуулахгүй гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.


| Шатахуун дамлан борлуулсан 2 зөрчлийг илрүүлэн шалгаж байна | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.