Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа.
Тэрбээр Шувуун фабрик, Туулын гүүр, Эмээлт орчмын бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, төслийн хэрэгжилтэд тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгөв.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөтөлбөр, суурь судалгаа хариуцсан төвийн Төслийн нэгжийн дарга Л.Идэрбатын хамт төмөр замын төслийн доод болон дээд бүтцийн ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагааг шалгав.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87 км замын бүтээн байгуулалт дуусаж, цааш үргэлжлэх хэсгүүдэд газар шорооны ажил, далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил эрчимтэй үргэлжилж байна.
Шувуун фабрик орчмын зарим хэсгийн ухмалын ажил бүрэн дуусаж, дээд бүтцийн угсралтын ажил эхэлжээ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
| Төслийн эхний 87 км-ээс цааш үргэлжлэх хэсгүүдэд төмөр замын дээд бүтцийн ажил эрчимтэй үргэлжилж байна | ||
| Үзсэн: 90 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.