Сүүлийн 10 жилийн хугацаанд усны ослын улмаас 232 бага насны хүүхэд амь насаа алдсан байна.
Усанд эндсэн шалтгааны дийлэнх нь эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унасан зэргээс үүдэлтэй байна.
Иймд:
- Гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг нэг хором ч хараа хяналтгүй орхихгүй байх,
- Гол мөрөнд ашиглах зориулалтгүй хийлдэг гудас, дугуй, хөвөгч тоглоом зэрэг хэрэгслээр хүүхдээ тоглуулахгүй байх,
- Гол, нуурын эрэг дагуу бууж амрах, майхан барихдаа тухайн газрын усны урсгал, гүн, эргийн тогтоц зэрэг нөхцөл байдлыг урьдчилан судалж, эрсдэлээ тооцоолон аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
| Хүүхдийн аюулгүй байдал таны хараа хяналтаас эхэлнэ | ||
| Үзсэн: 74 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.