![](/uploads/201410/news/thumb/6bb7db99ea8230e2ee808bde16be346b_x3.jpg)
Мэргэжлийн эрэгтэй теннсичдийн холбооны оны турш болдог Master1000 ангилалд багтдаг есөн цувралын найм дахь нь болох “Шанхай мастерс” тэмцээнд Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерер түрүүлж энэ оны хоёр дахь "Мастерс"-ийн түрүүгээ хүртлээ. Тэрээр өнгөрөгч наймдугаар сард болсон "Cincinnati Masters"-т түрүүлсэн юм.
Эдүгээ гуч гарч яваа Федерер өөрийн тоглолтын ур чадвараа хэвийн гэдгийг нотлон хагас шигшээд дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жоковичийг 6-4, 6-4-ийн харьцаагаар хожиж ээлжит ялалтаа авлаа. Мөн шигшээ тоглолтод Францын Симоныг 7-6(8-6), 7-6(7-2) онооны харьцаагаар хоёр сетэд буулгаж авлаа.
Энэ удаагийн түрүү Федерерт 798 мянган ам.долларын шагнал, чансааны 1000 оноог өгсөн юм. Харин 2008 оны “Шанхайн мастерс” тэмцээний финалд шалгарсан амжилтаа бататгасан Францын Симон 391 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 600 оноог авчээ.
Энэ оны сүүлийн буюу ес дэх "Мастерс" тэмцээн энэ сарын 28-нд Францын Парис хотноо эхэлнэ.
Рожер Федрер "Шанхай мастерс"-т түрүүллээ | ||
Үзсэн: 1238 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.