Шууд Chart

Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63.7 хувьтай үргэлжилж байна

2026-08-11 13:16:13

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын III албан даалгаврын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Аймгийн хувьд малын гоц халдварт шүлхий өвчин (SAT-1 хэвшил)-тэй тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд 778,083,120 төгрөгийн өр төлбөр үүсээд байгааг шийдвэрлэх, иргэдийн 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, авто зам засвар арчлалтын “Жол’’ ХХК-ийн өвлийн арчлалтын хүрээнд үүссэн өр төлбөрийг шийдвэрлүүлэх саналаа танилцууллаа.

Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63.7 хувьтай үргэлжилж байна.


Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63.7 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй