Шууд Chart

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

2026-08-11 14:33:51

Японы баруун өмнөд хэсэгт үүсээд буй хар салхины хурд 144 км/цаг хүрч, ширүүн салхи, их хэмжээний бороо, үерийн аюулын талаар тус улсын цаг уурын байгууллага анхааруулсаар байна.

Иймд МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс өнөөдөр /2026.8.11/ болон маргааш /2026.8.12/-ийн дараах нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. 

Нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

OM509 аяллын дугаартай Улаанбаатар-Нарита чиглэлийн нислэг Чингис хаан ОУНБ-аас 05:00 цагт хөөрч, 10:55 цагт Наритад бууна.
OM510 аяллын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг Наритагаас орон нутгийн цагаар 11:55 цагт хөөрч, 16:30 цагт Улаанбаатарт бууна.
OM303 аяллын дугаартай Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэг 17:30 цагт Чингис хаан ОУНБ-аас хөөрч, 21:40 цагт Инчеонд бууна.
OM304 аяллын дугаартай Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэг орон нутгийн цагаар 22:40 цагт хөөрч, Улаанбаатарт 01:20 цагт бууна.

Нислэгийн цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотой бусад санал хүсэлтийн талаар 11-333-999 дугаарт холбогдоно уу.

Зорчигч үйлчлүүлэгчийг нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс хэрэгжүүлж буй дээрх өөрчлөлтөд хүлээцтэй хандахыг МИАТ ТӨХК-иас уриалжээ. 


Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй