Шууд Chart

Азийн хөгжлийн банктай боловсролын салбарын шинэчлэл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

2026-08-12 09:05:46

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон Жон Жүхёнь Жонтой уулзаж, албан тушаалдаа томилогдсоныхоо дараах анхны албан уулзалтаа Боловсролын яамнаас эхлүүлэн, боловсролын салбарыг тэргүүлэх чиглэл болгон анхаарч байгаад талархал илэрхийллээ.

Уулзалтаар боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургуулийн менежмент, үнэлгээний тогтолцоог сайжруулах, боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар танилцууллаа.

Мэргэжлийн боловсрол, сургалтын чанар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадварын тогтолцоог бэхжүүлэх, ерөнхий боловсролын түвшинд шинжлэх ухаан, технологийн боловсрол, инновацын сургалтын орчныг хөгжүүлэх, мөн сургууль, дотуур байрны орчинд жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, суралцагчдад үзүүлэх хамгаалал, дэмжлэгийн тогтолцоог сайжруулах асуудлыг онцлон ярилцав.

Мөн Боловсролын салбарын хоёр дахь нэмэлт санхүүжилтийн 130 сая ам.долларын төслийн зээлийн гэрээг энэ оны есдүгээр сард Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын үеэр эцэслэн байгуулж, гарын үсэг зурахыг Монголын тал хүлээлттэй байгаагаа илэрхийллээ.


Азийн хөгжлийн банктай боловсролын салбарын шинэчлэл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй